bolobsrol

2011-04-25

8 р анги Монгол хэл

                 YIII анги

Хичээлийн сэдэв: Нийлмэл өгүүлбэрийн утга, бүтэц, үүрэг хэрэглээ

Үйл ажиллагааны дараалал:

v Эх болон өгүүлбэрт утгын задлал хийх

v Нийлмэл өгүүлбэрт бүтцийн задлал хийх

v Нийлмэл өгүүлбэрийн үүрэг хэрэглээг тайлбарлах

v Нийлмэл өгүүлбэрт салаалах хувиргал хийх

 

Үйл ажиллагаа1. Өнгөрснийг давтах

Бид өмнөх хичээлүүдээр нийлмэл өгүүлбэрийг бүтэц талаас нь нарийвчлан судалсан байгаа Энэ ойлголтыг дараах бүдүүвчээс сэргээн санаарай. Энэ схем сурах бичигт байгаа.

 

Бид дээрх үзүүлэнгээс энгийн өгүүлбэр, нийлмэл өгүүлбэрийн ялгаатай ба адил төсөөтэй шинжүүдийг ярилцсанаа сэргээн бататгая. Хоѐр захад ялгаатай, гол адил төсөөтэйг харж болно.

Дээрх хүснэгтээс өгүүлбэрийн бүтцийн ангилал, бүтэц өгүүлбэр, нийлмэл өгүүлбэрийн бүтцийн ангиллаа сэргээн санаарай.

Доорх бүдүүвчээс хэллэг өгүүлбэрийн бүтцийн англалыг сэргээн санаарай.

Дээрх хүснэгтийн дагуу угсарсан нийлмэл өгүүлбэрээ үүр өндгийн загвараар тайлбарласнаа сэргээн санаарай.

Эдгээр ойлголтуудаа бататгаж эх дээр ажиллая.

Үйл ажиллагаа 2.

Эх болон өгүүлбэрт утгын задлал хийх:

v Шүлгийг ойлгож ухаарч унших

v Эхийн тулгуур үгийг түүх

v Утгаараа ямар эх болохыг тодорхойлох

 

 

v Эхийн сэдвийг тодорхойлох

v Эхийн гол ба шинэ санааг тодорхойлох

v Эх, өгүүлбэрийн баймж утгыг тайлбарлах

 

Б.Явуухулан Миний араншин

Хөхөөн дууны ногоохон зунаар

Хөвч хангайнхаа зусланд байхдаа

Хавтгайн чөмөг царцам өвлөө

Харах сан гэж хүсдэг шигээ би

Цэцэгт хангайдаа давхиж явахдаа

Цэнхэрхэн говь доо очих сон гэж яарах юм.

Буурын шүдний хангинах өвлөөр

Бударганат говийнхоо өвөлжөөнд байхдаа

Хандгай аяндаа хөлрөм зунаа

Харах сан гэж хүсдэг шигээ би

Алтан говьдоо давхиж явахдаа

Аглагхан хангайдаа очих сон гэж яарах юм.

Цэнхэр яргуй нүдлэх хавраар

Цэлгэрхэн талынхаа хаваржаанд байхдаа

Өнчин янзага өөхлөх намраа

Үзэх сэн гэж хүсдэг шигээ би

Цайдам талдаа давхиж явахдаа

Цастайхан ууландаа очих сон гэж яарах юм…

Халиун бугын урамдах намраар

Хан уулынхаа намаржаанд байхдаа

Ууган төл цангинах хавраа

Үзэх сэн гэж хүсдэг шигээ би

Үүл шүргэсэн ууланд явахдаа

Өргөнхөн талдаа очих сон гэж яарах юм.

Энэ бүхэн миний араншин

Эцэг эхээс өвлөсөн араншин

Өвөл, зун, хавар, намаргүй

Уул, тал, хангай, говьгүй

Тийм нутагт сэтгэл минь тогтохгүй

Тэгээд ч би амьдарч чадахгүй!

Үйл ажиллагааны дарааллын дагуу:

5. Эх, өгүүлбэрийн баймж утга:

v Жишин адилтгах утгатай “шиг” баймжит бүтээвэр

v Хүсэх утгатай “сон” баймжит бүтээвэр

v “хан4 бүтээврээр ихэд дотночилсон баймж

v Эх өгүүлбэр ерөнхийдөө хүсэн баясах баймж утгатай

v Эх нутгийнхаа гоо сайхнаар бахархсан зохиогчийн үнэлэмж илэрсэн

 

Үйл ажиллагаа 3.

НӨ-ийн бүтцийн задлал:

v Шүлгээс зун, намар, хавар, өвлийг тодотгосон үг, өгүүлбэрийг ялган зааглаж тайлбарлах

v Улирлуудыг өгүүлбэрээр нэмэн дэлгэрүүлсэн хэсэгт асуулт тавих

v Үгээр нэмэн дэлгэрүүлэх, өгүүлбэрээр нэмэн дэлгэрүүлэхэд утгын ямар өргөсөлт гарч байгааг тайлбарлах

v Шүлгээс шинж, цагийн утга зааж байгаа өгүүлбэрүүдийг олж утгыг тайлбарлах

v Эх дэх орны утга ямар үгсээр илэрснийг тайлбарлах

 

Үйл ажиллагаа 4.

2. “өнчин янзага өөхлөх намраа” гэсэн өгүүлбэрт ямар хувиргал хийсэн байна вэ? Энэ өгүүлбэрт хувиргал хийгээд цааш ургуулан бодож эх зохионо уу.

3. Салаалах хувиргал:

А. Эхийг ухаарч, ойлгож уншаад энэ эх нь бидний ажилласан эхтэй сэдвээрээ салаалах хувиргал болохыг тайлбарлана уу.

Чимэддорж Аргалын араншин

Дэр дэр хийж салхинд хийстэл хатсан үхрийн

халтар аргал уу. Их өөр дөө. Илч сайтай ноцох нь

зориг бардамнал мэт. Дөлни й үзүүр нь хурц жад

шиг. Сайн ажвал азарганы дэл шиг босоо чигтэй

билээ. Тийм аргалаар тогоо нэрнэ.

Б. Дараах шүлэг нь “Араншин” шүлгийн

Өвөл, зун, хавар, намаргүй

Уул, тал, хангай, говьгүй

Тийм нутагт сэтгэл минь тогтохгүй

Тэгээд ч би амьдарч чадахгүй! гэсэн бадагтай гол санаагаараа салаалах хувиргал болж байгааг ухаарч ойлгох.

Д.Нямсүрэн Дөрвөн цаг

Алаг нүдний нулимсан дусалд багтсан

Ай миний эх орны дөрвөн цаг

Асгаруулан мэлтэлзүүлэн байна уу даа.

Аяа, хөөрхий гэж…

В. Зохиогчийн очихыг яарах сэтгэлээ илэрхийлсэн говь нутгаа “Говь” шүлэгтээ ингэж дүрсэлжээ.

Үйл ажиллагаа 5.

Даалгавар:

Салаалах хувиргалд өгөгдсөн эхүүдийг ашиглаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй.

1. Эхийн тулгуур үгийг зүйлчлэн хувааж бичих

2. Эхээс үйлийн дүр, шалтгаан, зорилго,заасан өгүүлбэрийг олж учрыг тайлбарлах

3. Эхээс бүтэц бус өгүүлбэрийг олно уу.

4. Эхийн баймж бүтээврийг олж тайлбарлах

5. Эдгээр эхийг сэдэв гол санаагаар нь бүлэглэх боломжтой юу? Яаж?

6. Эхийн шинэ санааг тайлбарлаж бичих

 

Мөн сурах бичгээ ашиглан:

Ө.Цэндсүрэн нарын 8-р ангийн монгол хэлний 87-109-р тал унших, 73, 87, 89, 90-р дасгал ажиллах

Ц.Өнөрбаян нарын 8-р ангийн монгол хэлний 85-118-р тал унших, 88, 89, 90-р дасгал ажиллах

8-р ангийн бодит чадвар

Д.Оюун нарын “Монгол хэлний гарын авлага”

Ш.Чоймаа нарын “Монгол бичиг З” номын 29-42-р тал араншингийн тухай унших

 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

2012-10-02 -

Бичсэн: Зочин
angel тормолзох тормолзох
. Шууд холбоос

2011-05-02 -

Бичсэн: Зочин
iluu yum nemnuuu
. Шууд холбоос

Миний тухай

bolobsrol

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 12 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax