bolobsrol

2011-05-04

зохиолууд6

Ангилал: уранзохиол

Палам гол засмалаас модны үйлдвэрийн төв тийш эргэдэг замын бэлчирт машинаас буулаа. Хотоос суулгаж гарсан залуу жолооч, гурван зуугаад километр газар гуниг бодолд дарагдан таг чиг явсан хүнийг өрөвдсөн янзтай,
-Хаяанд ирсэн хойно гэрт чинь хүргээд өгье дөө гэхэд Палам түрийвчээ гаргаж тавьтын дэвсгэрт авч өгөөд:
-Зүгээр ээ дүү минь энүүгээр тамхи авч татаарай. Би гэртээ алхаад хүрчихнэ. Чилээгээ гаргая гэхэд жолооч мөнгийг түдгэлзэсхийн авч халаасандаа хийгээд:
-Баяртай ах аа, гэж эелдэгхэн өгүүлэв. Палам жижиг чемоданаа авч буугаад замын билчирт хэсэг зогслоо.

...

Шууд холбоос


2011-05-04

зохиолууд5

Ангилал: уранзохиол
з

Д.Нацагдорж- ЛАМБУГАЙН НУЛИМС

ЛАМБАГУАЙН НУЛИМС
Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан шарыг тунуулсаар, гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, уран тачаангуйн хурц илдийг боловсруулахын эрдмийг судалсан авилагч хүүхэн Иүй Бай- хуа хэмээх Цэрэнлхам цагаан харыг гялбалзуулсаар, баруун дамнуурчны шавартай гудамжнаас гарч ирэх нь эсрэг тохиолдов. Иүй Бай - хуагийн хар тамхи тасарсан учир, нэг алтан бөлзгийг бариулж, хэдэн янчаан олж хэрэглэхийг зорьж явсан нь санамсаргүй гэвш Лодон тохиолдохыг үзвэл, тэр үнэхээрийн нэг номхон хувраг бөгөөд ...
Шууд холбоос


2011-05-04

zohioluud3

Ангилал: уранзохиол
Д.Нацагдорж : Шувуун саарал
Огноо: 2005-04-11 14:48:07
Сэдэв: Д.Нацагдорж


Хөндий талын зэргэлээ мяралзан жирэлзэх нь холоос үзэхэд сонин. Хэдэн жижигхэн юм түүний дунд сүүмэлзэх нь яахин даруй танигдана.
Уудам газар дураар сэлгүүцэх хээр хөдөөгийн цэнгэл, хурдан морины ирэлзэн ирэх эр хүний бахдал, ойртон үзвэл хэдэн залуус морь тарлаж байна.
Сүрэнхүү саарал морины амыг арайхан тогтоож, овооны дэргэд буун, хөлсий нь хусаад, тамхи татан байх бөгөөд ташаа нь тэвхийж, хавирганы яс нь ярайсан, ялгуун саарал морь нь тогтож ядан, гоо сайхан толгойгоо ийш тийш сэж...
Шууд холбоос


2011-05-04

zohioluud2

Ангилал: уранзохиол

С.Эрдэнэ - Хулан бид хоёр /Өгүүллэг/

2011-04-03 00:01

Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шvv дээ. Би тvvнд ийм догшин сvртэй хоч өгсөн боловч хvнд хэлдэггvй байлаа. Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр сvрхий хөлөг ...

Шууд холбоос


2011-05-04

zohioluud

Ангилал: уранзохиол
С.Эрдэнэ : Наран тогоруу


Миний бие зуны оройн нартай салах ёс гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага дээр сууж байлаа, Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний учрыг сайн ойлгохгүй боловч харамсах юм алга. Бага байхдаа ОЛОН гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас зүүгдэн авирч гардаг сан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан нигүүлсэнгүйн дүрт бурхад зулын гэрэлд гял...
Шууд холбоос


2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

Хувилбар D

Хос тогоруу

       Хоёр тогоруу гэдэн гэдэн алхаж дэмий хэсүүчилхээ зогсон, эрээн цахиур элбэгтэй, элсэрхэг нэгэн дэнж  хавьд тогтуухан байдаг болсон бөгөөд түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгдэнэ.

Бага үд болохын хир, замын тоос бужигнан дэгдэж түүний дундаас нэгэн машин гарч ирээд хос тогорууны зэргэлдээ утаа хаялуулан урагш хойш ухасхийн түр тар зогссоны дотроос хэдэн хүн гарч ирлээ.

      Гэнэт “Чив”, “Фус” гэсэн чимээ гарч дарийн туухай үнэр ханхлав. Хэвтээ байсан тогоруу ухасхийн босож нисэхийг завдан гүйсэн боловч газраас х...

Шууд холбоос


2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

                                                   Хувилбар С

 

   Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлнийхөө өлмийг хотойлгон,жийжүү дөрөө жийж,хөх торгон тэрлэгийхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларууж,торгон оймсны цаана туяар ч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод,боржгин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж,шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна.

   Магнай дээрээ сартай жороо хүрэн морь мөнгөн товруут хазаарынхаа амгайг соёондоо өлгөж,хазаар даран тэмүүлэхэд үс нь илбүүртсэн тэгшхэн зоо нь үл мэд...

Шууд холбоос


2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

Хувилбар Б

...Энэ дээл  бол жирийн нэг дээл биш. Нэхийг өөрийн гараар ёстой нохой дааж урамгүй болтол элдсэнийг хэлэх үү?

   Оёдлын бол орчин тойрондоо үйл үртсэнд сүрхий гэгдсэн эх нь үхрийн нарийн шөрмөсөөр давхар хүвэрдэн оёжээ. Энэ дээлийг Данзан гэрээс анх гарахдаа өмссөн бөгөөд эдүгээ халуун элч нь тал талаас төөнөн, зөөлөн элдүүр нь нойтон юм шиг намилзаад, хүн төрөлхтөний алтан хэлхээ болсон үр хүүхэд гэгч л ёстой эхийнхээ ариун хэвлийд л ийм байдаг болов уу гэмээр бодогдоно.

1.     Зохиолын үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг ол.

1.     ....үр хүүхэд гэгч  л ёстой эхий...

Шууд холбоос


2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

Хувилбар А

Амбагай маань:

-        Чиний зурж байгаа энэ унамал хөгшин дархи, миний чамд ярих гэж байгаа хүн хоёрын хувь тавилан тун адилхан юм даа гээд Боролдой хэмээх ой хөвч эзэгнэсэн хүнийхээ тухай өгүүллээ.

   Боролдой хэмээх тэр хээрийн заяат  хүн гөрөөсний арьснаас өөр дээл ч хэдэрдэггүй уулын мухрын өгөр  хар амьтан байсан лээ. Тэр Боролдой энэ газар орогнож, булга хэрэмхэнтэй хөөцөлдөн аж төржт байжээ. Ихээ тухтай сайхан амьдарч байтал нэг мөнө ойн хүрэн гуай морилсон юм байхаа.

   За тэгээд буутай буугүй хоёр амьтан тэрсэлдсэн юм байх. Боролдойн тухайд буу шийдэмдээ хүрч...

Шууд холбоос


2011-04-25

shuleg

Ангилал: уранзохиол

Шууд холбоос


Миний тухай

bolobsrol

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 1 » Нийт: 2
Өмнөх | Дараагийн