bolobsrol

2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

Хувилбар А

Амбагай маань:

-        Чиний зурж байгаа энэ унамал хөгшин дархи, миний чамд ярих гэж байгаа хүн хоёрын хувь тавилан тун адилхан юм даа гээд Боролдой хэмээх ой хөвч эзэгнэсэн хүнийхээ тухай өгүүллээ.

   Боролдой хэмээх тэр хээрийн заяат  хүн гөрөөсний арьснаас өөр дээл ч хэдэрдэггүй уулын мухрын өгөр  хар амьтан байсан лээ. Тэр Боролдой энэ газар орогнож, булга хэрэмхэнтэй хөөцөлдөн аж төржт байжээ. Ихээ тухтай сайхан амьдарч байтал нэг мөнө ойн хүрэн гуай морилсон юм байхаа.

   За тэгээд буутай буугүй хоёр амьтан тэрсэлдсэн юм байх. Боролдойн тухайд буу шийдэмдээ хүрч амжилгүй, ой хартай барилцаж, амь дүйжээ. Тэр аварга бөгөөд муухай амьтан хэдий эр бяртай ч бас л аминдаа хайртай юмсанж. Хүн л болохоор Боролдой амиа бодох нь зүй. Гэтэл тэрсүүд хоёр амьтан улаан гараараа тулна биз дээ. Боролдой хэмээх ойн хүн тэр хоёр ана мана үзэлцэж Боролдой нэг муу чичлүүр хутгатайн хүчинд амь гарсан гэнэ лээ.

   Энэ бүхэн бараг домог болжээ. Боролдой уул мэт том баавгайн эрүү толгойг  зааж, харин нүүр гартаа нэг хэсэг сорвитой үлджээ. Энэ ч яах вэ, амь гарсан нь их юм гэсэн яриа хөөрөө амнаас  ам дамживч Боролдой болохоор” Энэ уулын савдаг чамайг хардаг юм аа” хэмээн айлтгасаар нэг л өдөр миний зурсан унамал дархи мэт өөрөө эзэгнэсэн аугаа их ертөнцөө орхин одсон гэнэ лээ.

1.    Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг олоорой.

1.    Боролдой аугаа ертөнцөө орхин одсон гэнэ лээ.

2.    Нэг шөнө ойн хүрэн гуай морилсон юм байх.

3.    Боролдой хэмээх ойн хөвч эзэгнэсэн хүнийхээ өгүүллээ.

4.    Боролдой чичлүүр хутгатайн хүчинд амь гарсан гэнэ лээ.

5.    Нүүр гартаа нэг хэсэг сорвитой үлджээ.

a.    1,2,3,4,5            b. 2,3,5,4,1         c. 3,2,4,5,1        d. 3,4,5,2,1        e. 1,4,5,3,2

2.    Дээрх эхийн жн-ийг утгаар зүйлчилбэл ямар зүйлчлэл байхгүй байна вэ?

a.    Хүний зүйл

b.    Хүний бүтээсэн зүйл

c.    Амьтны зүйл

d.    Ургамлын зүйл

e.    Сэтгэхүйн зүйл

3.    Дээрх эхийн хэв маягийг тодорхойлно уу.

a.    Тоочимж

b.    Хүүрнэмж

c.    Эргэцүүлэмж

d.    Тайлбарламж

e.    Учирламж

4.    Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн бэ?

a.    Албан бичгийн найруулга

b.    Уран зохиолын найруулга

c.    Сонин нийтлэлийн найруулга

d.    Ярианы найруулга

e.    Эрдэм шинжилгээний найруулга

5.    Дээрх эхийн сэдвийг олоорой

a.    Эр зоригийн тухай

b.    Боролдойд тохиолдсон баатарлаг үйл явдлын тухай

c.    Хүн гөрөөсний тухай

d.    Амьдралын төлөөх тэмцлийн тухай

e.    Баавгайн тухай

6.    Эхийн гол санааг олоорой.

a.    Байгаль дэлхий бол аугаа их ертөнц

b.    Жаргал зовлон хосолж байдаг нь хүний амьдралын жам юм.

c.    Эр хүний жаргал эзгүй хээр

d.    Ертөнцийн гайхамшиг,хүн хүний гайхамшиг ухаан

e.    Эр хүн зоригтой бол чоно чацга алдана

7.    Дээрх эхийн агуулгын бүтцийг зөв харгалзуулсан хэсгийг  ол.

1.    ......................орхин одсон гэнэ лээ.

2.    ...................... янз янзаар л аашилсан юм байх аа

3.    ...................... амь гарсан гэнэ лээ.

a.    Эхлэл хэсэг

b.    Гол хэсэг

c.    Төгсгөл хэсэг

a.    1a2b3c           b. 1a2c3b            c. 1b2a3c         d. 1c2a3b         e. 1c2b3a

8.    Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг ол.

a.    Булга,хэрэм боролдой, сөөг, буу, дээл

b.    Амбагай, Боролдой, баавгай, хутга,сорви,ой хөвч

c.    Хүн гөрөөс, дархи, ойн хүрэн, савдаг,

d.    Дээл,буу, эр бяр, яриа хөөрөө, нүүр гар, шөнө

e.    Амбагай, савдаг, ертөнц, эрүү толгой, сөөг

9.    Дараах өгүүлбэрээс шинэ санааг илэрхийлсэн дүрслэх ур маягийг тодорхойлоорой. Ойн хүрэн гуай морилсон юм байх аа.

a.    Зүйрлэл

b.    Адилтгал

c.    Ихэсгэл

d.    Эерүүлэл

e.    Багасгал

10.  Дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой.

 Бодит ба хийсвэр зүйлээс үүдэн бичих болсон шалтгаан сэдэлт санааг .............. гэнэ.

a.    Зорьсон санаа        

b.    Төрсөн санаа          

c.    Гол санаа

d.    Шинэ санаа

e.    Төгс санаа

11. Бүгд өгүүлэгчийн баймж үнэлэмж сэтгэл хөдлөлийн өнгө аяс илтгэсэн хэсгийг олоорой.

a.    Өгүүллээ, хэдэрдэггүй, хөөцөлдөн, аж төрж

b.    Амьдарч байтал, архирч, бохирч, барилцаж

c.    Амь дүйжээ, тулна биз дээ, үлджээ

d.    Дамживч, айлтгаснаар, эзэгнэсэн, зурж байгаа

e.    Юм байхаа, аашилсан юм байх аа,амь гарсан гэнэ лээ, одсон гэнэ лээ,тэрсэлдсэн юм байх

12. Дараах үгсийн  аль нь  ҮС холбоо үг вэ?

a.    Яриа хөөрөө

b.    Тэр хоёр

c.    Амьдарч байтал

d.    Хөгшин дархи

e.    Улаан гар

13. Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглан цэгийн оронд тохирох үгийг ол.Хувь тавилан зурж байга ой хөвч .......хүнийхээ тухай булаг хэрэмхэн гэнэ лээ

a.    Ана мана

b.    Хар амьтан

c.    Энэ бүхэн

d.    Сөөгийн дотор

e.    Уулын савдаг

14. .Миний чамд хэлэх байгаа хүний хувь тавилан адилхан юм.гэсэн өгүүлбэрийн тодруулсан үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?

a.    Харьяаны тодотгол гишүүн

b.    Шууд тусагдахуун гишүүн

c.    Өгүүлэдэхүүн гишүүн

d.    Шууд бус тусагдахуун

e.    Байц гишүүн

15. Дараах үгсээс дэд дэлгэрүүлэгч гишүүнийг ол

a.    Буутай

b.    Сайхан

c.    Нэг шөнө

d.    Булга хэрэлцэн

e.    Сөөгийн дотор

16. Тэр Боролдой энэ газар орогносон булга хэрэмхэнтэй хөөцөлдөн аж төрж байжээ. Гэсэн өгүүлбэрт үл тохирох шинжийг олоорой

a.    Хүүрнэх

b.    Бүтэц

c.    Хэлхэц

d.    Дэлгэрэнгүй

e.    Хэллэг

17. Ихээ тухтай сайхан газар амьдарч байтал нэг шөнө ойн хүрэн гуай морилсон юм байх. Гэсэн өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг олоорой

a.    Олон гишүүн өгүүлбэртэй УНӨ

b.    Байц гишүүн өгүүлбэртэй УНӨ

c.    Хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ

d.    Шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэртэй УНӨ

e.    Шууд тусагдахуун гишүүн өгүүлбэртэй УНӨ

18. Боролдой уул мэт том баавгайн эрүү толгойг зааж харин нүүр гартаа нэг хэсэг соривтой үлджээ.гэсэн өгүүлбэрийн тонгоргол алд нь вэ?

a.    Боролдой сорвитой үлджээ

b.    Боролдой сорвитой үлдсэн нь уул мэт том баавгайн эрүү толгойг заасных

c.    Боролдой уул мэт баавгайн эрүү толгойг заажээ

d.    Сорвитой үлджээ

e.    Сорвитой  үлджээ гэсэн яриа байдаг

19. 3 бүрэлдэхүүнт цөм бүтцийг ол

a.    Хувь тавьлан адилхан юм

b.    Боролдой дээл ч хэдэрдэггүй

c.    Боролдой орогнож

d.    Тэр хоёр ана мана үзэлцэж

e.    Ойн хүрэн гуай морилсон юм байх

20. Дараах зэргэдийг ажиглан төсөөт зэргэдийг олоорой

a.    Хатуу сэтгэлт эмээс хайр бүү  горьд 

Бачуу доторт эмээс найр бүү горьд

b.    Цадхад цагаан хурганы сүүл хатуу

Өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн

c.    Сайн эр урдаа шархтай

Муу эр хойноо шархтай

d.    Шилсэн юм шилд гарах

Голсон юм голд орох

e.    Хаяанаас халдахыг хаа

Хансуунаас нялзахыг арч

21. Дараах төлөөны үг тус бүрээр хэлний ямар нэгжийг төлөөлж байна вэ? Зөв харгалзуулсан хэсгийг ол

1.тэр боролдой              а.нүүр гартаа сорвитой үлдэнэ гэсэн             

                                              өгүүлбэрийг төлөөлсөн

2.тэр хоёр                       b.Боролдой хэмээх хээрийн заяат амьтан амь                                        

                                                    гарсан гэнэ лээ

3.энэ бүхэн                     с.ой хөвч эзэгнэсэн гэсэн өгүүлбэрийг

                                                  тодотгосон

4.энэ ч яах вэ?               d.баавгай гэсэн  үгийг төлөөлнө

                 А.1с,2d,3b,4а     B.1d,2a,3c,4b    C.1a,2b,3c,4d        D.1b,2c,3a,4d

22. Эхийн 2 баганыг зөв  харгалзуулсан хэсгийг ол

      1.ертөнцөө орхин                     a.нэрийн хамжих тодотгол

      2.уулын мухар                          b.нэрийн найрах холбоо

      3.аугаа ертөнц                          c.үйлийн хамжих

      4.ана мана үзэлцэж                  d.үйлийн найрах

                  A.1b,2c,3a,4b      B.1d,2b,3a,4c      C.1a,2c,3b,4d     D.1c.2b.3a.4d

23. Дараах үгсийг ажиглан төрөл биш үгийг олоорой

a.өргөлт      b.өргөл        c.өргөмж       d.өргөгч          e. өргөс

24. хэрэмхэнтэй  гэсэн үеэр зөв тасалсныг олоорой

a.хэрэм-хэн-тэй  

b.хэр-эм-хэн-тэй 

c.хэ-рэм-хэн-тэй  .

d.хэр-эм-хэнт-эй  

 e.хэрэмхэн-тэй

25. Ихээ тухтай сайхан амьдарч байтал 1 шөнө ойн хүрэн гуай морилсон юм байх.гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг аль нөхцөлөөр солин найруулбал өгүүлбэрийн утга өөрчлөгдөхгүй вэ?

a.сан чинь            b.аад              c.саар         d.ж          e.вал

26. Аль үг нь үгийн сангын үндсэн утгаа хадгалж байна вэ?

a.үнэ татах  

b.солонго татах

c.бүрээ татах

       d.шөрмөс татах

       e. олс татах

27. Дараах жагсаалтанд ҮС-н найруулгын үүргээрээ аль үг нь илүүц байна вэ?

            a.адсага       b.нүд                c.янгиа               d.сарвуу                e.сувс

28. Нэгтгэх гэсэн үгийг үгийн бүтцээр зөв задалсныг олоорой

a.нэг-тгэ-0-0-х

b.нэг-т-гэ-0-х

c.нэг-д-гэ-0-х

d.нэгтгэ-0-0-х

e.нэгд-гэ-0-х

29. Дараах үгсээс бүгд зөв бичсэн бүлэг үгийг олоорой

a.суврага,уяъя,авьяас.нударга,хагасла

b.тарвага,оёё,сумъяа,шударга,цэвэрлэ

c. хуврага,хаяя,адъяа,хэдрэг,холтосло

d. аварга,хаяя,гавьяа,азарга,хавтасла

e.хэврэг,уяя,адьяа,нударга,гадарла

30. Дараах үгсээс нэр язгуур бүхий хэсгийг олоорой

a.цөмлөх,нэвтрэх,задрах.бяцлах,

b.тарих,давтах,хөдөлмөрлөх,үйлдэх

c.суллах,нүдлэх,ганзагалах,хайрлах,

d.хоржигнох,ганганах,тогших,цангинах

e.жингэнэх,годгонох,хурхирах,сандрах

 

31. Дээрх эхийн орогнож айлтгасаар  гэсэн 2 үгийг бүтээврээр задлаад бүтээврийн нийлц дээр авианы ямар хувьсал явагдсан бэ?

a.авиа нэмэгдэх      b.авиа хасагдах    c.авиа ондооших  

d.авиа ижилсэх        e.аль нь ч биш

32. Тэртээ сөөгийн дотор оцойчихоод архирч бохирч янзаар аашилсан юм байх.гэсэн  өгүүлбэрт үйл үг  үүсмэл ӨҮХЛ бүр мөсөн үйлдэх байдлын дагавартай урьдчилахын нөхцлөөр хэлбэржсэн үгийг ол

     a.архирч       b.бохирч    c.аашилсан    d.оцойчихсон    e.юмыг байх

33. Уулын савдаг гэсэн холбоо үгийн харьяалахын тийн ялгалын нөхцлийн утгыг олоорой

a.бүхэл хэсгийг заасан утга     b.уул юм хэний юуны эзэмшилд буй утга

c.орших байр.орон зай заасан утга    d.шинж чанар заасан утга

e.тоо  ширхэг хэмжээ заасан утга

34. Хүү татах гэсэн холбоо үгийн хүү гэсэн үгийг зөв бичсэнийг олоорой

а                  b                    c                    d                   e

                                     

35. Сургууль гэсэн үгэнд бүгд тохирох нөхцөлтэй хэсгийг ол

а                       b                     c                     d                     e

                                   

                                     

                                          

36. Бүх үг нь холбох  эгшгийн дүрмээр бичигдсэн хэсгийг ол

а                           b                        c                         d                        e

                       

                            

37. Санаа алдах гэсэн өвөрмөц хэлцтэй ойролцоо утгатай хэлцийг ол.

a.нойр алдах      b.ам алдах    c.шүүрс алдах        d.нүд алдах

e.ухаан алдах

38. Монголын нууц товчоо зохиолын 1-р бүлэгт Есүхэй баатар мэргидийн их Чилэдүгээс Өэлүнийг булаан авахад Өэлүн Онон мөрнийг долгилтол ой шугуйг ганхтал их дуугаар уйлдаг.

Энэ үед:

Тэврэх хайрт эр чинь

Тэртээ даваа давав

Уйлан санах эр чинь

Улс олныг гэтлэв     хэмээн хэн өгүүлсэн бэ?

a.Есүхэй    

 b.Нэгүүн тайж   

 c.Даридай отчигин       

d.Хадаан тайж  

 e.Хутула

39. Убаши хунтайжийн тууж гол үзэл санаа юу вэ?

           A.ойрдын ноёдын харгис хэрцгий  дайн ч байдлыг шүүмжилсэн

           B.Халхын ноёдын харгис хэрцгий  дайн ч байдлыг шүүмжилсэн

C.Ард түмний энх амгалан эв нэгдлийн хүслэнг илэрхийлсэн

D. Халх. Ойрдын ноёдын эв нэгдлийг бататгах тэмцлийг дэмжсэн

Е. Халх. Ойрдын ноёдын хагарлыг дэмжсэн

40. Д.Пүрэвдорж Хөх даалимбан тэрлэг найраглалдаа Эр цэргийн эхнэр гэдэг эмэгтэйн төдий нэрийг  хэлдэггүй Хортон дайсны сум онодоггүй хоёр амины нэгийг хэлдэг юм.

a)    Эх орноо хамгаалахад эрэгтэй эмэгтэй хүний үүрэг адилхан  гэдгийг харуулах

b)    Эр нөхрөө дайнд үдсэн эмэгтэйн үүрэг  хариуцлага нэмэгддэг гэдгийг харуулах

c)    Залуу хосын хайрийн сэтгэлд учруулсан харамсал гашуудлыг харуулах

d)    Дайнд явсан эр нөхөртөө дээл хийж байгаа эмэгтэйн байр байдлыг харуулах

e)    Дайнаас амьд эргэж ирсэн эр нөхрөөрөө бахардаж байгаа эмэгтэйг харуулах

  

2-р хэсэг

2.1.Зохиолын нэр ба ишлэлийг зөв харгалзуулаарай

1.    Сэтгэлийг амраагч                      a.Баясгалантай хөөрхөн царайг чинь хө

                                                        Бахархаад  бахархаад баршгүй

                                                        Баярыг улам арвитгамаар хө

2.    Ичиг ичиг                                     b.Насны багад эрдэм сурхад

                                                        Залхуугүй бол даан ч сайхан

3.    Дөрвөн улирал                            c .Аяа бас цуугиулагч түшмэд ичиг

                                                         Аяа бас номыг үл сурагч банди нар

                                                         ичиг ичиг

4.    Цаасан шувуу                              d.Найман чөлөөт хүний биеийг олсноо

                                                        Насны идрийн цогоор нөгцөөв л   

5.    Үлэмжийн чанар                          е. Ачийн хариуг  мэдэх хүн цөөн

                                                          Хилэнцийг  мэдэвч хийх хүн олон

A.   1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1d2a3e4b5c   D. 1b2c3a4d5e   E. 1e2a3d4b5c

2.2 Хэлцүүдийг эсрэг утгаар нь зөв харгалзуулаарай

1.зүрх нь үх                                       a.ааг нь буцал

2.хулхи нь буу                                   b.хөрөнгөндөө сага

3.хөг нь өнгөр                                   c.ааг нь эрчил

4.хоног  төөрүүл                               d.чихний чимэг бол

5.чихний чийр бол                            e.зориг нь  бадар 

A.   1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1c2e3a4b5d   D. 1b2c3a4d5e   E. 1e2a3d4b5c

2.3 Хэлц холбоо үгийн хэв шинжийг тохирох үгтэй нь зөв харгалзуулаарай

1.ХЗ+ХЗ                             a.монгол улсын үндсэн хууль

                      2.ҮС+ҮС                             b.энэ өдрийн амар амгалан

3.ХЗ+УЗ                             c.мэдэхийн тулд судалж үзэх

       4.БЗ+ҮС                              d.алтан үеийнхний авъяас билэг

                      5.УЗ+ҮС                               e.оддын дунд бодол бэлчих

A.   1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1c2e3a4b5d   D. 1c2a3e4b5d   E. 1e2a3d4b5c

 

2.4 Найруулгын төрлөөр жишээтэй нь зөв хөргалзуулаарай

1.албан бичгийн найруулга                 а.мод шатаах органик бодисын

                                                                 Исэлдэлтээр 1.7 тонн

                                                                 нүүрсхүчлийн хий ялгардаг

2.эрдэм шинжилгээний найруулга      b.эрүүл энх жаргаж яваарай

                                                                  их үйлсийг бүтээж яваарай

3.сонин нийтлэлийн найруулга           c.төв талбайг та мэднээ тээ? Төв

                                                                 холбооны хажууханд

4.Уран зохиолын найруулга                d.монгол улсад эрдмийн зэргийг

                                                                  шинжлэх ухааны доктор дэд

                                                                  доктор эрдмийн цолыг професор                            

                                                                  байхаар тогтоосугай                                                              

5.ярианы найруулга                            е.газрын харилцаа геодиз зураг зүйн

                                                                 газраас аймгийн газрын албанд

                                                                 тоног төхөөрөмж өгөхөөр боллоо.

A.   1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1c2e3a4b5d   D. 1b2c3a4d5e   E. 1d2a3e4b5

1-р хэсгийн хариулт:

0

1

2

3

4

5

6

7

8

9

0

=

C

E

B

B

D

B

D

B

D

1

B

E

A

A

C

B

E

B

B

B

2

C

A

B

E

C

A

E

B

C

D

3

C

C

D

B

D

E

D

C

C

C

4

C

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-р хэсгийн хариулт:

1A,   2C,   3D,   4E


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

bolobsrol

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 9 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax