bolobsrol

2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

                                                   Хувилбар С

 

   Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлнийхөө өлмийг хотойлгон,жийжүү дөрөө жийж,хөх торгон тэрлэгийхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларууж,торгон оймсны цаана туяар ч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод,боржгин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж,шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна.

   Магнай дээрээ сартай жороо хүрэн морь мөнгөн товруут хазаарынхаа амгайг соёондоо өлгөж,хазаар даран тэмүүлэхэд үс нь илбүүртсэн тэгшхэн зоо нь үл мэдэг жирвэлзэхийг үзвэл аягатай ус тавьсан ч асгармааргүй морь эзэн хоёрын энэ байдал хөгжмийн хөг таарах мэт сэтгэлд маш тааламжтай.

1.    Эхийн агуулгыг зөв дараалалд  хэсгийг ол

1.морь эзэн 2ын энэ байдал сэтгэлд маш тааламжтай

2.Үс нь илбүүртсэн тэгшхэн зоо нь үл мэдэг жирвэлзэнэ

3.Жороо хүрэн морь соёондоо хазаар даран тэмүүлнэ

4.Хулаг хүүхэн нахилзуулан явна

 

а.1,2,3,4     b.4,3,2,1     c.3,2,4,1      d.2,4,3,1    e.1,4,2,3

2.    Дээрх эхийг жинхэнэ нэрийг утгаар нь зүйлчилбэл ямар утгын зүйлчлэл байхгүй байнй вэ?

a.    Хүний зүйл             b.амьтны зүйл       с.хүний бүтээсэн зүйл

d.гараг эрхсийн зүйл        

3.    Эхийн хэв маягийг зөв тодорхойлно нуу?

      а. тайларламж    

b.    Тоочимж

c.    Хүүрнэмж

d.    Эргэцүүлэмж

e.    Учирламж

4.    Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн байна вэ?

a.    Уран зохиолын найруулга

b.    Албан бичгийн найруулга

c.    Сонин нийтлэлийн найруулга

d.    Ярианы найруулга

e.    Эрдэм шинжилгээний найруулга

5.    Дээрх эхийн гол санааг оновчтой илэрхийлсэн хэсгийг олоорой

a.    Хурдан морь эр хүний бахарлал

b.    Монгол хүн морь 2ын гоо сайхны зохицол

c.    Морь бол монгол түмний бахарлал

d.    Ганган хүүхэнд гархи нэмэр

e.    Сайхан хүүхэн эрийн чимэг

6.    Дээрх эхийн сэдвийг олоорой

a.    Хулан хүүхний тухай

b.    Малчдын тухай

c.    Монгол хүн морь 2ын зохицлын тухай

d.    Монгол ёс заншлын тухай

e.    Жороо хүрэн морины тухай

7.    Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?

a.    1

b.    2

c.    3

d.    4

e.    5

8.    Дээрх эхийн тулгуур үгсийг бүлэглэсэн хэёгийг ол

 

a.    Хулан,дөрөө,эмээл,жороо хүрэн,хөг

b.    Тэрлэг,бүс,хазаах амгай,

c.    Хормой,соёо,үс,зоо,ус

d.    Өвдөг,жороо,хүрэн,тэрлэг,бүс

e.    Хулан,хазаар,зоо,бэлхүүс

f.      

 

9.    Дээрх эхийн ус тавьсан ч асгармааргүй зөөлөн явдал гэсэн өгүүлбэрийн дүрслэх ур маягийг тодорхойлоорой

a.    Адилтгал

b.    Зүйрлэл

c.    Төлөөлөл

d.    Хэтрүүлэл

e.    Егөөдөл

 

10.  Дараа тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой. Эхийн төгс санаанд зохиогчийн үзэл бодол, хүсэл санаа, сэтгэлийн аяс, хөдлөлийн илтгэсэн баймж ил ба далд шурган орсныг ............................ гэнэ.

a.    Төрсөн санаа

b.    Гол санаа

c.    Зорьсон санаа

d.    Шинэ санаа

e.    Төгс санаа

11.  Дээрх эхийн зохиогчийн үнэлэмж, өнгө аясыг зөв тодорхойлсныг ол.

a.    Бахдан биширсэн эерэг үнэлэмж таалан бахархан өнгө аястай

b.    Үзэн ядаж, зэвүүцсэн өнгө аястай

c.    Харамсаж, халагласан өнгө аястай

d.    Гомдож,гунигласан өнгө аяс

e.    Өрөвдөж хайрласан өнгө аяс

 

12.  Дараах үгсийн аль нь ХЗ холбоо үг вэ?

a.    Жоро хүрэн

b.    Оймсны цаана

c.    Савхин гутал

d.    Энэ байдал

e.    Соёондоо өлгөж

 

13.  Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглан, цэгийн оронд тохирох үгийг олоорой. Хөлийн өлмий,торгон тэрлэг,тэрлэгний хормой,дурдан бүс,хазаарын амгай    ........................

a.    Чангахан ороод

b.    Хулан хүүхэн

c.    жийжүү дөрөө

d.    туяарч байгаа

e.    нахилзуулан явна

14.  Шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна. Гэсэн өгүүлбэрийн “Шар дурдан бүс” гэсэн үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?

a.    Өгүүлэгдэхүүн гишүүн

b.    Шууд тусагдахуун гишүүн

c.    Шууд бус тусагдахуун гишүүн

d.    Байц гишүүн

e.    Тодотгол гишүүн

15.  Дээрх өгүүлбэрт тохирох тодотгол гишүүн тохирох тодорхойлолтыг олоорой.

a.    ХаУНӨ

b.    Байц гишүүн өгүүлбэртэй УНӨ

c.    Тодотгол гишүүн өгүлбэртэй УНӨ

d.    Шууд тусагдахуун гишүүн өгүүлбэртэй УНӨ

e.    Шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэр УНӨ

16.  Дээрх өгүүлбэрээс гол дэлгэрүүлэгч гишүүнийг олоорой.

a.    Жороо хүрэн

b.    Шар

c.    Үл мэдэг

d.    Дурдан

e.    Нарийхан

17.  Хулан хүүүхэн улаан савхин гутал өмсчээ. Гэсэн өгүүлбэрт үл тохирох шинжийг олоорой

a.    Бүтэц

b.    Дэлгэргүй

c.    Хүүрнэх

d.    Энгийн

e.    Хоёр бүрэлдэхүүнт

18.  Дээрх эхийн 1-р цогцолборын хураах хувиргал нь аль вэ?

a.    Боржгин хийцтэй эмээл дээр янзтайхан явжээ.

b.    Хулан чийрэг булчингаа чангахан ороожээ.

c.    Хулан жийжүү дөрөө жийжээ.

d.    Хулан хүүхэн нахилзуулан явна.

e.    Шар дурдан бүсийг эвсэгхэн ороожээ.

19.  Тэгшихэн зоо нь үл мэдэг жирвэлзэнэ гэсэн өгүүлбэрийн цөм бүтцийг зөв тодорхойлолтыг сонгоно уу?

a.    Зоо нь үл мэдэг жирвэлзэнэ

b.    Зоо нь жирвэлзэнэ

c.    Үл мэдэг жирвэлзэнэ

d.    Тэгшихэн зоо нь үл мэдэг жирвэлзэнэ

e.    Үл мэдэг жирвэлзэнэ зоо нь

 

20.  Дараах зэргэдийг ажиглан ойролцоо зэргэдийг олоорой.

a.    Харахад царайгүй харчгар, Үзэхэд үзэмжгүй үрчгэр

b.    Зүтгэвэл зүйлийг олно, зогсвол залхууг олно.

c.    Атгаад алга дүүрэхгүй, Тавихад тал дүүрнэ

d.    Хотон гартаа устай, Ачтан гартаа тостой

e.    Хаан хүний хүү хар торгон дээлтэй, Ноён хүний хүү ногоон торго дээлтэй

 

21.  Дараах үгсийн утга бүтцийг ажиглаад бусдаасаа өвөрмөц үгийг ол.

a.    Өдрөөс

b.    Дээрээс

c.    Нугалаас

d.    Өөдөөс

e.    Цаанаас

22.  Зохиогчийн дүгнэлт, үнэлэмж илэрхийлсэн өгүлбэрийг сонгоорой.

a.    Хулан хүүхэн улаан савхин гутал өмсчээ

b.    Морь эзэн 2ын энэ байдал хөгжмийн хөг таарах мэт сэтгэлд маш тааламжтай

c.    Чийрэг булчингаа чангахан ороожээ

d.    Шар дурдан бүс эвлэгхэн ороожээ.

e.    Боржгин хийцтэй эмээл дээр янзтайхан суув.

23.   Дараах чөлөөт холбоо үгийг ангилалтай нь  зөв харгалзуулсан хэсгийг ол.

1)    Гутал өмсөж                                a. үйлийн хамжих холбоо

2)    Торгон тэрлэг                              b. нэрийн найрах холбоо

3)    Хөлнийхөө өлмийг                      c. нэрийн хамжих холбоо

4)    Үл мэдэг нахилзуулна                d. үйлийн найрах холбоо

 

A.    1d,2c,3b,4a      B.  1b2c3d4a    C. 1c2a3b4d      D. 1a2c3d4b     E. 1c2b3d4a

 

24.  Дараах  үгсийг ажиглан төрөл биш үгийг ол.

a.    Бодрол

b.    Бодолт

c.    Бодис

d.    Бодол

e.    Бодлого

 

25.  Нахилзуулан гэсэн үгийг үеэр зөв тасласан хэсгийг ол.

a.    Нахилз+уулан

b.    Нахи+лз+уул+ан

c.    На+хилз+уул+ан

d.    Нахилз+уул+ан

e.    На+хил+зуу+лан

 

26.  Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлнийхөө өлмийг хотойлгожээ.гэсэн өгүүлбэрийн тодотгосон үгийг аль нөхцөлөөр солин найруулбал өгүүлбэрийн утга өөрчлөгдөхгүй бэ?

a.    –нгаа4           b. –н              c.-нгуут2            d.-вал4            e.-магц3

 

27.  Аль үг нь үгийн сангийн үндсэн утгаа хадгалж байна вэ?

a.    Дугараа барих

b.    Холбоо барих

c.    Нэр барих

d.    Сэтгэлээ барих

e.    Гэр барих

28.  Дараах  жагсаалтанд үгийн сангийн найруулгын үүргээр ал үг нь илүүц байна вэ?

a.    Таван хялгас

b.    Сүг

c.    Овоохой

d.    Бөндгөр

e.    Үс

29.  “Султгах” гэсэн үгийг үгийн бүтцээр зөв задласан хэсгийг ол.

a.    Сул+тга+0+0+х

b.    Сул+т+га+0+х

c.    Сул+д+га+0+х

d.    Султга+0+0+х

e.    Сулд+га+0+х

30.  Дараах үгсээс бүгд зөв бичсэн бүлэг үгийг олоорой.

a.    Унагаллаа,уншсаныг, халих, бодъё, тасла

b.    Шигэллээ, бодсоныг, урилга, саная, хазла

c.    Тугаллалаа, бичсэнийг, солбих, тэгье, талла

d.    Ботголлоо, явсныг, ханьсах, идэе, тасал

e.    Хургаллаа, идэснийг, хавирах, уншъя, тагла

 

31.  Булаалд, эргэлд, барилд, зөрөлд, .........................эдгээр үгсийн утга бүтцийг ажиглаад цэгийн оронд тохирох үгийг ол.

a.    Тохойлд        b. ноцолд         c. хулд            d.тольд            e.бодолд

 

32.  Дээрх эхийн 1-р цогцолборт эс тусах үүсмэл үг хэд байна вэ?

a.    7                    b. 1                   c. 8                   d. 6                   e. 5

33.  Тэрлэгнийхээ хормой гэсэн холбоо үгийн харъяалахын т.я-ын нөхцөлийн утгыг олоорой.

a.    Орших байр, орон зай заасан утга

b.    Шинж  чанар заасан утга

c.    Бүхэл хэсгийг заасан утга

d.    Тоо ширхэг, хэмжээ заасан утга

e.    Хамаа харъяаны утга

34.  Шүүр сам гэсэн холбоо үгийн “шүүр” гэсэн үгийг зөв бичсэнийг олоорой.

a.                        b.                     c.                       d.                      e.

                                                        

35.  “баатар” гэсэн үгэнд бүгд тохирох нөхцөлтэй хэсгийг ол.

a.                         b.                     c.                       d.                      e.

                                                 

                                                              

                                                                            

                                                                        

36.  Бүх үг нь холбох эгшгийн дүрмээр бичигдсэн хэсгийг ол.

a.                          b.                     c.                       d.                      e.

                                         

                                      

37.  Дараах холбоо үгсийг уншаад гэсэн гар гэсэн үг шууд утгаараа орсон хэсгийг ол.

 

a.    Гар татах

b.    Гар харах

c.    Гараар оёх

d.    Хүнд гар

e.    Гараа гаргах

 

38.  Монголын нууц товчоо зохиолын 5р бүлэгт Ван ханд хандан Тэмүжиний тухай хэлэхдээ “Ам хэлэндээ Аав хөвүүн гэдэг боловч Авир санаа нь Адвиш өөр бишүү” гэж хэн хэлдэг вэ?

                       а. Алтан

                        b.Хучир

                  с.Жамуха

                  d.Сэнгүм

                        е.Өвөгжин ноёхон

 

39.  Д.Равжаа “Ичиг ичиг” шүлэгт дэвшүүлсэн гол санаа нь юу вэ?

 

a.    Ард түмний аж амьдралын хүнд хэцүү байдлыг дүрсэлсэн

b.    Хүний амьдралын эрээн бараан ёс суртахууны доголдлыг шүүмжилсэн

c.    Ихэс дээдэс лам нарын эрх ашгийг хамгаалж дэмжсэн

d.    Байгаль улирлын байдлыг хүн амьтны жишин харьцуулсан

e.    Аливаа Зүйлийг хийхдээ сэтгэлээсээ хийж байхыг сургасан

 

40.  Ч.Лодойдамба “Хугараагүй ноён нуруу “ туужид “Дорж гуайг харахад их үер юмуу салхинд хэсэг мөчрөө хугалуулсан боловч ялж гараад навч дэлгэн байгаа бүдүүн улиас шиг байв” хэмээн дүрсэлсний учир юу вэ?

a.    Модны мөчир хугалж болохгүй гэсэн утгыг гаргажээ

b.    Дорж гуай том биетэй эрэгтэй хүн учраас бүдүүн улиастай адилтган бичжээ

c.    Дорж гуайн амьдралын ноён нуруу хугараагүй хугалж дийлэх хүч ч байхгүй юм гэдгийг бүдүүн улиасаар дүрслэн бичээ

d.     Дорж гуайн амьдралын ноён нуруу хугарсан боловч эргээд сэргэж байгаа тухай бүдүүн улиасаар дүрслэн гаргажээ

e.    Байгалын зураглалыг дүрслэн гаргажээ

                       2-р хэсэг

 

2.1 Зохиолын нэр ба ишлэлийг зөв харгалзуурай

 

1.Цаасан шувуу                   а.Учирмагц сэтгэлд сэнгэнэсэн уран гоо бие чинь

                                                 Угаас бүтсэн улаан занданы үнэр шиг улмаар                                                 

                                                 сэтгэлийг булаамаар хө

2.Үлэмжийн чанар                b.Нарны гэрэл хурц болоход

 

3.Дөрвөн улирал                  с.Аяа бас хэрэв бусад их багад буй бол хэн ч болов

                                                 тэр ичиг

4. Сэтгэлийг амраагч           d.Элдэв наадам тохууныг даган явсаар

                                                 Эргээд ирэх 4н далайн жамыг эс мэдэв л

5.Ичиг ичиг                            е.Номыг мэдэв ч бүтээх хүн цөөн

                                                  Сүсэглэвч зарлигийг үл авах хүн олон

 

A.    1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1d2a3e4b5c   D. 1b2c3a4d5e   E. 1e2a3d4b5c

2.2  Хэлцийг ойролцоо утгатай хэлцтэй нь зөв харгалзуулаарай

 

1.Цээжнийхээ махыг барах                   а.Морийг нь эмээллэх

2.үйлс нь харлах                                    b.андгай тавих

3.гал дээр тос нэмэх                              с.тэнгэр нь хээр хаях

4.борвины бой арилаагүй                      d.шар махтайгаа хатах

5.ам өгөх                                                 е.яс хөнгөн цус шингэн

 

A.    1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1d2c3a4e5b   D. 1b2c3a4d5e   E. 1e2a3d4b5c

2.3  Хэлц холбоо үгийн хэв шинжийг тохирох жишээтэй нь зөв харгалзуулаарай.

 

1.    ХЗ+ХЗ                                            a. буурал түүхийн шарласан хуудас

2.    ҮС+ҮС                                            b. оддын тухай ярих бүр

3.    ҮС+ХЗ                                            c. дөрвөн улирлын өнгө аяс

4.    БЗ+ҮС                                            d.их сургуульд сурч байх

5.    УЗ+УЗ                                            е.гүн ухааны үзэл санаа

               

A.    1b2e3d4c5a   B. 1a2b3c4d5e   C. 1d2a3e4b5c   D. 1b2c3a4d5e   E. 1e2a3d4b5c

2.4  найруулгын төрлийг жишээтэй нь зөв харгалзуул

 

1.ярианы найруулга                                 а.Үүлэн илч оргил гуайнд хонон

                                                                      өнжиж уулын оргил тэнгэртэй

                                                                      нөхөрлөнө

2.уран зохиолын найруулга                     b.Шараа юмаа Өөхөлж гажигтсанд

                                                                      орвол өвчин  тусвал бараг дээр гэв

3.сонин нийтлэлийн найруулга                с.Утга нь болзмол шинжтэй дуу авиа

                                                                      болон тэмдгүүдийн оролцойтоогоор

                                                                      хэрэгждэг харилцааны системийг

                                                                      хэл гэнэ

4. эрдэм шинжилгээний найруулга          d.”ердийн хөсөг” уналага ачилгад

                                                              ашиглаж байгаа мал амьтан буюу

                                                              хөллөсөн хэрэгсэл(хөсөг)

5. албан бичгийн найруулга                     е.монгол бичгийн цагаан толгой

                                                                      залах Ёслол

A.    1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1d2a3e4b5c   D. 1b2a3e4c5d   E. 1e2a3d4b5c

1-р хэсгийн хариулт:

 

0

1

2

3

4

5

6

7

8

9

0

=

B

D

B

A

C

B

B

A

D

1

C

A

B

C

B

C

A

E

D

B

2

A

C

B

A

C

E

B

E

E

C

3

C

B

B

C

C

B

D

C

C

B

4

C

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-р хэсгийн хариулт:

1E,   2C,   3A,   4D

 

 

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

bolobsrol

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 7 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax