bolobsrol

2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

Хувилбар Б

...Энэ дээл  бол жирийн нэг дээл биш. Нэхийг өөрийн гараар ёстой нохой дааж урамгүй болтол элдсэнийг хэлэх үү?

   Оёдлын бол орчин тойрондоо үйл үртсэнд сүрхий гэгдсэн эх нь үхрийн нарийн шөрмөсөөр давхар хүвэрдэн оёжээ. Энэ дээлийг Данзан гэрээс анх гарахдаа өмссөн бөгөөд эдүгээ халуун элч нь тал талаас төөнөн, зөөлөн элдүүр нь нойтон юм шиг намилзаад, хүн төрөлхтөний алтан хэлхээ болсон үр хүүхэд гэгч л ёстой эхийнхээ ариун хэвлийд л ийм байдаг болов уу гэмээр бодогдоно.

1.     Зохиолын үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг ол.

1.     ....үр хүүхэд гэгч  л ёстой эхийн ариун хэвлийд ийм байдаг болов уу гэмээр бодогдоно.

2.     Халуун элч нь тал талаас нь төөнөнө.

3.     Энэ дээлийг Данзан гэрээс анх рахдаа өмссөн.

4.     Эх нь үхрийн нарийн шөрмөсөөр давхар хүвэрдэн оёжээ.

5.     Энэ дээл бол жирийн нэг дээл биш.

a.     1,2,3,4,5

b.    4,3,1,2,5

c.     5,4,3,2,1

d.    5,1,4,3,2

e.     2,3,4,5,1

2.     Дээрх эхийн жн-г утгаар нь зүйлчилбэл ямар утгын зүйлчлэл байхгүй байна вэ?

a.     Хүний

b.    Амьтны

c.     Хүний бүтээсэн

d.    Гараг эрхсийн

3.      Дээрх эхийн хэв маягийг тодорхойл.

a.     Тоочимж

b.    Тайлбарламж

c.     Эргэцүүлэмж

d.    Хүүрнэмж

e.     Учирламж

4.     Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн байна вэ?

a.     Албан бичгийн найруулга

b.    Эрдэм шинжилгээний найруулга

c.     Сонин нийтлэлийн найруулга

d.    Уран зохиолын найруулга

e.     Ярианы найруулга

5.     Дээрх эхийн сэдвийг олоорой.

a.     Данзангийн тухай

b.    Дээлний тухай жирийн бус

c.     Дээл яаж хийсэн тухай

d.    Хүний зан чанарын тухай

e.     Сайн эд хийхийн ашиг тусын тухай

6.     Дээрх эхийн гол санааг ол.

a.     Сайн хүний үр, сайн гүүний унага

b.    Эдийн чанарыг эдэлж таньдаг, эрдмийн эдийг сурч мэддэг

c.     Урд хормойг нь унага даага, хойд хормойг нь хонь хурга

d.    Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал

e.     Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн 

7.     Дээрх эхийн агуулгын бүтцийг зөв харгалзуулсан хэсгийг ол.

1.     Эхлэл                    а. ...давхар хүвэрдэн оёжээ

2.     Гол                                    b. ...ийм байдаг болвуу гэмээр бодогдоно

3.     Төгсгөл                              c... Жирийн нэг дээл биш

8.     Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг ол.

a.     Дээл, нэхий, үйл үртэс, эх, Данзан, шөрмөс

b.    Нэхий, үхэр, шөрмөс, дээл, элч

c.     Эх, Данзан,оёдол, нохой

d.    Элдүүр, үр хүүхэд, хүн төрөлхтөн

e.     Элч, гэр, орчин тойрон, дээл, нэхий

 

9.     Хүн төрөлхтний алтан хэлхээ болсон үр хүүхэд гэгч л ёстой эхийнхээ ариун хэвлийд л ийм байдаг болов уу гэсэн өгүүлбэрийн тодруулсан үг ямар дүрслэх ур маягийг илэрхийлж байна вэ?

a.     Ихэсгэл

b.    Төлөөлөл

c.     Хүншүүлэл

d.    Адилтгал

e.     Тойруулал

10.  Дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг олоорой.

Зохиолын төрсөн санааг гол үйл явдлаар дүрсэлж, дүгнэлт гаргахыг эхийн. . . гэнэ.

a.     Төрсөн санаа

b.    Гол санаа

c.     Зорьсон санаа

d.    Шинэ санаа

e.     Төгс санаа

11.  Бүгд баймж, үнэлэмж, сэтгэл хөдлөлийн өнгө аяс илтгэсэн хэсгийг олоорой,

a.     Болтол, элдсэнийг, сүрхий, гэгдсэн, өмссөн

b.    Биш, ёстой, урамгүй, хэлэх үү, болвуу, л

c.     Намилзаад, гэмээр, бодогдоно

d.    Үйл үртэсэнд, өөрийн гараар, халуун элч

e.     Төөнөн, намилзаад, гарахдаа хүвэрдэн

12.  Дараах  үгсийн аль нь БЗ холбоо үг вэ?

a.     Гэрээс гарахдаа

b.    Энэ дээл

c.     Тал, талаас

d.    Орчин тойрон

e.     Урамгүй болтол

13.   Дараах холбоо үгсийн зүй тогтлыг ажиглан цэгийн оронд тохирох үгийг ол.

Хүн төрөлхтөн, зөөлөн элдүүр, орчин тойрон, халуун элч. . .

a.     Алтан хэлхээ

b.    Ийм байдаг

c.     Нарийн шөрмөс

d.    Үр хүүхэд

e.     Ариун хэвлий

14.  Орчин тойрондоо үйл үртсэнд сүрхий гэгдсэн эх нь үхрийн нарийн шөрмөсөөр давхар хүвэрдэн оёжээ гэсэн өгүүлбэрийн онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ?

a.     Харьяаны тодотгол гишүүн

b.    Шууд тусагдахуун гишүүн

c.     Шууд бус тусагдахуун

d.    Үйлийн тодотгол

e.     Өгүүлэгдэхүүн

15.  14-р даалгаврын өгүүлбэрт  тохирох шинжийг ол.

a.     Харилцан  угсарсан нийлмэл өгүүлбэр

b.    Үйлийн тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ

c.     Байц гишүүн өгүүлбэртэй УНӨ

d.    Хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ

e.     Олон гишүүн өгүүлбэртэй УНӨ

16.  14-р даалгаврын өгүүлбэр-с дэд дэлгэрүүлэгч гишүүнийг ол.

a.     Орчин тойрон

b.    Үхрийн

c.     Нарийн

d.    Үйл үртэс

e.     Шөрмөс

17.   Эх нь үхрийн нарийн шөрмөсөөр оёжээ гэсэн элдсэн өгүүлбэрт үл тохирох шинжийг ол.

a.     Бүтэц

b.    Хүүрнэх

c.     Энгийн

d.    Дэлгэрэнгүй

e.     2 бүрэлдэхүүнт

18.  Нэхийг өөрийн гараар ёстой нохой дааж урамгүй болтол нь элдсэнийг хэлэх үү гэсэн өгүүлбэрийн тонгоргол аль вэ?

a.     Нэхийг элджээ

b.    Нэхийг өөрийн гараар элджээ

c.     Нохой дааж урамгүй болтол нь элдсэн нь

d.    Ёстой нохой дааж урамгүй болтол нь элдсэн нь өөрийн гараар элдсэнийх

e.     Өөрийн гараар элдсэн нь хэцүү байсан

19.  Халуун элч нь тал талаас төөнөнө гэсэн өгүүлбэрийн цөм бүтцийг зөв тодорхойлолтыг ол.

a.     Элч нь төөнөнө

b.    Халуун элч нь төөнөнө

c.     Халуун төөнөнө

d.    Тал төөнөнө

e.     Тал талаас нь төөнөнө

20.  Дараах зэргэдийг ажиглан төсөөт зэргэдийг олоорой.

a.     Хорлох нэгнийг үгнээс нь, ачлах нөхрийг ажлаас нь

b.    Биеэ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал

c.     Даага  эхдээ ялдам, дархан дөшиндөө ялдам

d.    Цэцэнд хоёр чих зөөлдөх, тэнэгт ганц хэл олдох

e.     Усан далай булгаас эхтэй, ухаан далай номоос эхтэй

21.  Дараах үйлийн эзнийг зөв тохируулсан хэсгийг ол.

1.     Элдсэн                          а. Үр хүүхэд

2.     Хүвэрдэн                     b. Элч

3.     Ийм байдаг                  c. Эх

4.     Төөнөн             d. Данзан

a.     1a, 2c, 3d, 4b

b.    1d, 2b, 3c, 4a

c.     1d, 2c, 3a, 4b

d.    1b, 2a, 3d, 4c

e.     1c, 2d, 3a, 4b

22.  Дараах чөлөөт холбоо үгсийн утгыг зөв харгалзуул.

1.     Нэхийг элдсэн                          a. Үйлийн хамжигч холбоо

2.     Үхрийн шөрмөс                        b. Нэрийн найрагч холбоо

3.     Ариун хэвлий                           c. Үйлийн найрагч холбоо

4.     Давхар хүвэрдэн         d. Нэрийн хамжигч холбоо

a.     1c, 2b, 3d, 4a

b.    1a, 2b, 3d, 4b

c.     1b, 2c, 3d, 4a

d.    1d, 2b, 3a, 4c

e.     1a, 2b, 3d, 4c

23.  Дараах өгүүлбэрүүдээс 2 гишүүнт цөм бүтэцтэй өгүүлбэрийг ол.

a.     Өөрийн гараар элдэхан

b.    Эх нь оёсон

c.     Эх нь үхрийн нарийн шөрмөсөөр хүвэрджээ

d.    Данзан гарахдаа

e.     Халуун элс нь төөнөнө.

24.  Дараах үгсийг ангилан төрөл биш үгийг олоорой.

a.     Эвт

b.    Эвлэл

c.     Эвэр

d.    Эвсэл

e.     Эвсэр

25.  Төрөлхтөний  гэсэн үгийг үеэр зөв тасалсан хэсгийг ол.

a.     Төрөл-х-төн-ий

b.    Тө-рөлхт-ний

c.     Төрөлх-төн-ий

d.    Тө-рөлх-төний

e.     Төр-өлх-төн-ий

26.  14-р ажлын “гэгдсэн” гэдэг үгийг аль нөхцлөөр солин найруулбал өгүүлбэрийн утга өөрчлөгдөхгүй вэ?

a.     Даг, дэг, дог

b.    Хлаар4

c.     Аад4

d.    Сээр

e.     Нгаа

27.  Аль үг нь үгийн сангийн үндсэн утгаа хадгалж байна вэ?

a.     Тураг мах

b.    Махан төмөр

c.     Яс махны тасархай

d.    Махан орчуулга

e.     Махан толгой

28.  Дараах жагсаалтад үгийн сангийн найруулгын үүргээр аль үг илүүц вэ?

a.     Сархад

b.    Эрвээлж

c.     Хатагтай

d.    Мутар

e.     Адуу

29.  Сөгнүүлчихээрэй гэсэн үгийг бүтцээр нь зөв задалсныг олоорой.

a.     Сөг-нүүл-чи-хээ-рэй

b.    Сөн-нө-үүл-чих-ээрэй

c.     Сөгнө-үүл-чих-ээрэй

d.    Сөн-нө-0-0-ээрэй

e.     Сөгнө-үүл-чихээрэй

30.  Дараах үгсээс бүгд зөв бичсэн бүлэг үгийг олоорой.

a.     Эрхтний, газарчилъя, хооллолоо, хувиргасныг,багшид

b.    Шархтны, товчилъё, ажиллаа, ариутгасныг, тогоочид

c.     Өвчтөний, жолоодооё, тослолоо, тавагласныг, эмчид

d.    Төрөлхтний, хайчилъя, өнгөллөө, үзэснийг,донжийг

e.     Торхчныг, царайчилъя, эмхэллээ, олсныг, баншийг

31.  Дараах үгээс үйл язгуур бүхий хэсгийг олоорой.

a.     Гуниг, хоног, алчуур

b.    Зузаан, өндөр, ногоон

c.     Нүдэнд, гашууддаг, хоног

d.    Боочихсон, амжаагүй, шилтэй

e.     Найруулагч, саахалт, аягатай

32.  Нэхийг өөрийн гараар ёстой нохой дааж, урамгүй болтол нь элдсэнийг хэлэх үү гэсэн өгүүлбэрт үүсмэл биш, ганц тоот жн хэд байна вэ?


a.     4

b.    3

c.     2

d.    1

e.     5


33.  Үхрийн шөрмөс гэсэн холбоо үгийн харъяалахын тийн ялгалын нөхцлийн утгыг олоорой.

a.     Шинж чанар заасан утга

b.    Цаг хугацааны утга

c.     Тоо ширхэг, хэмжээ заасан утга

d.    Бүхэл хэсгийн утга

e.     Хамаа харъяаны утга

34.  Гурил үрэх гэсэн холбоо үгийн үр гэсэн үгийг зөв бичсэнийг ол.

a.                         b.                    c.                    d.                    e.

                                     ᠡ        

35.  Дэвтэр гэсэн үгэнд бүгд тохирох нөхцөлтэй хэсгийг олоорой.

a.                             b.                     c.                     d.                     e.

                                                                        

                                                                      

                                                                  

36.  Бүх үг нь холбох эгшгийн дүрмээр бичигдсэн хэсгийг ол.

a.                          b.                       c.                        d.             e

                              

                                       

37.  Дараах холбоо үгсийг уншаад гэсэн гар гэсэн үг шууд утгаараа орсон хэсгийг ол.

 

a.     Гар татах

b.    Гар харах

c.     Гараар оёх

d.    Хүнд гар

e.     Гараа гаргах

38.  Монголын нууц товчоо зохиолын 2-р бүлэгт Өэлүн үжин ихсийн газар тайлгын идээ өргөхөд хоцорч ирдэг бөгөөд энэ үед:

Урьж чамд өгөх ёсгүй 

Учирвал чи идэх ёстой

Хүргэж чамд өгөх ёстой

Хүртвэл чи идэх ёстой     гэж хэн хэлдэг вэ?

а.Таргудай           b.Тодойн Гиртэ         c.Чирха өвгөн   d.Орбай Сохатай хоёр        e.Сочигэл

39.  “Мандухай цэцэн хатны домог”-ийн гол үзэл санаа юу вэ?

а.Эмэгтэйчүүд нь эрчүүд дутахгүй төр улсыг удирдан жолооддог гэдгийг харуулсан

b.Феодалын бутралыг зогсоож төр улсаа тогтоон барьж нэгдэх үйл явцыг дэмжсэн

c. Эмэгтэй хүний хүнлэг тусч сайхан чанарыг харуулсан

d. Феодалын бутралаас болж ард түмний амьдрал  хүнд хэцүү болж байгааг шүүмжилсэн

е.Өвөг дээдэстээ үнэн ч байхыг харуулсан

40.  Д.Нацагдорж Ламбагуайн нулимс өгүүллэгт гэвш Лодонг улаан шарыг тунуулсаар Цэрэнлхамыг цагаан харыг гялбалзуулсаар гэж дүрсэлсний учир юу вэ?

а. Лодонг лам хүн гэдгийг тодруулах зорилгоор дүрсэлсэн

b.Цэрэнлхамыг ганган эмэгтэй гэдгийг харуулах зохилгоор дүрсэлсэн

с.Хүний сэтгэлийн дотоод илэрлийг гадна өнгө үзэмжтэй нь нийцүүлэн дүрсэлсэн

d. Лодонг лам Цэрэнлхамыг ганган эмэгтэй хүн гэдгийг харуулахын тулд

ингэж дүрсэлсэн

е.Тэр 2ын өмссөн хувцас эрс тэс ялгаатайг тулд ингэж дүрсэлсэн

                          

2-р хэсэг

 2.1 .Зохиолын нэр ба ишлэлийг зөв харгалзуулаарай

1.     Сэтгэлийг амраагч                      a.Баясгалантай хөөрхөн царайг чинь хө

                                                                   Бахархаад  бахархаад баршгүй

                                                                   Баярыг улам арвитгамаар хө

2.     Ичиг ичиг                                     b.Насны багад эрдэм сурхад

                                                                   Залхуугүй бол даан ч сайхан

3.     Дөрвөн улирал                           c . Аяа бас цуугиулагч түшмэд ичиг

                                                                    Аяа бас номыг үл сурагч банди  нар ичиг

4.     Цаасан шувуу                              d.Найман чөлөөт хүний биеийг олсноо

                                                                  Насны идрийн цогоор нөгцөөв л   

5.     Үлэмжийн чанар                          е. Ачийн хариуг  мэдэх хүн цөөн

                                                                          Хилэнцийг  мэдэвч хийх хүн олон

A.    1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1d2a3e4b5c   D. 1b2c3a4d5e   E. 1e2a3d4b5

2.2 Хэлцүүдийг эсрэг утгаар нь зөв харгалзуулаарай

1.далан хэлтэй                             а.биеэ оторлох

2.давсанд явах                             b.цоожтой авдар

3.морь нохой мэт зүтгэх              с.амаа үдүүлсэн юм шиг

4.үг илүүтийн эрүү хугархай       d.үнэгний нүд залгих

5.за гэвэл ёогүй                           е.1 чихээрээ оруулаад нөгөө чихэрээ гаргах

 

A.    1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1d2a3e4b5c   D. 1b2d3a4c5e   E. 1e2a3d4b5c

2.3 холбоо үгийн хэв шинжийг тохирох үгтэй нь зөв харгалзуулаарай

1.ХЗ+ХЗ                             a.Улаанбаатар хотын засаг дарга

                     2.ҮС+ҮС                            b.үнэний төлөө шударга байх

                     3.ХЗ+УЗ                             c.эрэх чөлөөний бэдгэ тэмдэг

                     4.БЗ+ҮС                             d.алтан хараацайн даль жигүүр

                      5.УЗ+ҮС                             e.оддын дунд бодол бэлчих

A.    1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1d2a3e4b5c   D. 1b2c3e4a5d   E. 1e2a3d4b5

2.4 Найруулгын төрлөөр жишээтэй нь зөв хөргалзуулаарай

1.албан бичгийн найруулга                 а.мод шатаах органик бодисын

                                                                 исэлдэлтээр1.7 тонн нүүрсхүчлийн 

                                                                 хий ялгардаг

 

2.эрдэм шинжилгээний найруулга      b.эрүүл энх жаргаж яваарай

                                                                  их үйлсийг бүтээж яваарай

3.сонин нийтлэлийн найруулга           c.төв талбайг та мэднээ тээ? Төв

                                                                  Холбооны    хажууханд

                               

4.Уран зохиолын найруулга                d.монгол улсад эрдмийн зэргийг

                                                                 шинжлэх ухааны доктор дэд доктор

                                                                эрдмийн  цолыг професор                           

                                                                 байхаар  тогтоо сугай

                                                         

5.ярианы найруулга                            е.газрын харилцаа геодиз зураг зүйн

                                                                газраас аймгийн газрын албанд

                                                               тоног төхөөрөмж өгөхөөр боллоо

 

B.    1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1d2a3e4b5c   D. 1b2c3a4d5e   E. 1e2a3d4b5c

1-р хэсгийн хариулт:

0

1

2

3

4

5

6

7

8

9

0

=

C

D

B

D

E

B

A

A

D

1

B

B

B

D

E

D

C

E

D

A

2

E

B

A

D

C

B

A

A

E

B

3

A

A

B

D

A

D

C

C

D

B

4

C

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-р хэсгийн хариулт:  1A,   2D,   3E,   4C

. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

bolobsrol

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 8 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax