bolobsrol

2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

Хувилбар D

Хос тогоруу

       Хоёр тогоруу гэдэн гэдэн алхаж дэмий хэсүүчилхээ зогсон, эрээн цахиур элбэгтэй, элсэрхэг нэгэн дэнж  хавьд тогтуухан байдаг болсон бөгөөд түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгдэнэ.

Бага үд болохын хир, замын тоос бужигнан дэгдэж түүний дундаас нэгэн машин гарч ирээд хос тогорууны зэргэлдээ утаа хаялуулан урагш хойш ухасхийн түр тар зогссоны дотроос хэдэн хүн гарч ирлээ.

      Гэнэт “Чив”, “Фус” гэсэн чимээ гарч дарийн туухай үнэр ханхлав. Хэвтээ байсан тогоруу ухасхийн босож нисэхийг завдан гүйсэн боловч газраас хөөрч чадсангүй, өрөөсөн жигүүрээ хэд дэвээд ойчив.

      Машины дэргэд сүүтгэнэх хүмүүс тогоруу унаж, үзэгдэх бараа тасрахад “Мэргэн буу байна”, “За явъя” гэлцэх нь сонстоод удалгүй, гаж буруу тэр машин газар дэлхийг доргитол хажигнаж пажигнасаар далд оров.

1.     Машинтай хүмүүс хос тогорууны дэргэд хэзээ ирсэн бэ?

a.     Өдөр                         b. Орой                 c. Их үдийн хирд                                    d. Бага үдийн хирд      e. Нар жаргахын хирд

2.     Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг ол.

1.     Гэнэт “Чив”, “Фус” гэсэн чимээ гарч дарийн туухай үнэр ханхлав.

2.     “Мэргэн буу байна”, “За явъя” гэлцэх нь сонстов.

3.     Хоёр тогоруу дэмий хэсүүчлэхээ зогсов.

4.     Замын тоос бужигнан дэгдэв.

5.     Нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгдэнэ.

a.     3,5,4,2,1          b.   3,5,1,4,2          c.   3,5,4,1,2        d.   3,5,1,2,4       e.   3,5,2,1,4

3.     Дээрх эхэд юуны тухай өгүүлсэн бэ?

a.     Бусдыг үл ойшоож, зовлонгоор нь наадагчдын тухай

b.    Хос тогорууны тухай

c.     Зугаалж буй хүмүүсийн тухай

d.    Мэргэн буудагчын тухай

e.     Хүн байглийн холбоо, хамаарлын тухай

4.     Эхийн гол санааг илэрхийлсэн тулгуур өгүүлбэрийг олоорой.

a.     Хоёр тогоруу гэдэн гэдэн алхаж дэмий хэсүүчилхээ зогсон, эрээн цахиур элбэгтэй, элсэрхэг нэгэн дэнж  хавьд тогтуухан байдаг болсон

b.    Нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгдэнэ.

c.     Гэнэт “Чив”, “Фус” гэсэн чимээ гарч дарийн туухай үнэр ханхлав.

d.    Хэвтээ байсан тогоруу ухасхийн босож нисэхийг завдан гүйсэн боловч газраас хөөрч чадсангүй

e.     Машины дэргэд сүүтгэнэх хүмүүс тогоруу унаж, үзэгдэх бараа тасрахад “Мэргэн буу байна”, “За явъя” гэлцэв.

5.     Дээрх эх хэдэн цогцолбороос бүтсэн бэ?

a.     5                      b.   4                  c.   3                    d.   2             e.  1

6.     Дээрх эхийн хэв маягийг тодорхойлно уу?

a.     Хүүрнэмж                     b.  эргэцүүлэмж                  c. тоочимж                                        d.  тайлбарламж                                    e. эргэцүүлэмж ба тоочимж

7.     Дээрх эх найруулгын ямар төрлөөр бичигдсэн бэ?

a.     Сонин нийтлэлийн найруулга

b.    Албан бичгийн найруулга

c.     Уран зохиолын найруулга

d.    Ярианы найруулга

e.     Эрдэм шинжилгээний найруулга

 

8.     “Эрээн цахиур элбэгтэй, элсэрхэг нэгэн дэнж  хавьд тогтуухан байдаг болсон бөгөөд түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байв” гэсэн өгүүлбэрээр 3 бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг зөв тодорхойлсныг ол.

a.     Эрээн цахиур элбэг

b.    Дэнж хавьд тогтуухан байна.

c.     Нэг нь элсийг хонхойлно.

d.    Нэг нь зөөлөн хэвтэнэ

e.     Зөөлөн элсийг хонхойлно.

 

9.     “Гаж буруу тэр машин газар дэлхийг доргитол хажигнаж пажигнасаар далд оров.” Гэсэн өгүүлбэрийн онцолсон үг ямар гишүүн болох вэ?

 

a.     Шууд бус тусагдахуун гишүүн

b.    Байц гишүүн

c.     Өгүүлэгдэхүүн гишүүн

d.    Харьяаны тодотгол гишүүн

e.     Шууд тусагдахуун гишүүн

 

10.   “Гаж буруу тэр машин далд оров” гэсэн өгүүлбэрт үл тохирох шинжийг олоорой.

a.     Хүүрнэх     b.  Бүтэц     c.  Хоёр бүрэлдэхүүнт     d.  дэлгэрэнгүй    e.  нийлмэл

 

11.    “Гаж буруу тэр машин газар дэлхийг доргитол хажигнаж пажигнав.” Гэсэн өгүүлбэрт тохирох тодорхойлолтыг сонгоорой.

 

a.     Олон гишүүн өгүүлбэртэй УНӨ

b.    Байц гишүүн өгүүлбэртэй  УНӨ

c.     Хамжсан тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ

d.    ХоНӨ

e.     Үйлийн тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ

 

12.   “Түүний  нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгдэнэ.” Гэсэн өгүүлбэрийн салаалах хувиргал аль нь вэ?

 

a.     Түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаад, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгддэг юм.

b.    Түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгдэхэд сэтгэл нэг л тавгүй санагдана.

c.     Түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтдэг.

d.    Түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засав.

e.     Зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтдэг нь түүний нэг байлаа.

 

13.  “Тэр машин газар дэлхийг доргитол хажигнаж пажигнасаар далд оров.” Гэсэн өгүүлбэрт ямар ур маяг хэрэглэсэн бэ?

 

a.     Адитгал

b.    Зүйрлэл

c.     Төлөөлөл

d.    Хүншүүлэл

e.     Хэтрүүлэл

 

14.  “Харахад царайгүй харчгар

Үзэхэд үзэмжгүй үрчгэр” гэсэн өгүүлбэр санаагаараа ямар өгүүлбэр вэ?

a.     Ойролцоо        b.  эсрэг        c. төсөөт       d. зүйлчилсэн     e. төсөөт ойролцоо

 

15.  Үгийн санжсан холбоо үгийг ол.

a.     Гэдэн гэдэн

b.    Хөөрч чадсангүй

c.     Нэгэн машин

d.    Хос тогоруу

e.     Хажигнаж пажигнасаар

 

16.  Урт эгшгээр эхэлсэн залгавар залгахад аль үг нь бусдаасаа өвөрмөц бичигдэх вэ?

 

a.     Тоол-

b.    Хаа-

c.     Бич-

d.    Дас-

e.     Хад-

 

17.  Аль үг нь үгийн сангийн үндсэн утгаа хадгалж байна вэ?

 

a.     Нүдний өвчин

b.    Ханын нүд

c.     Өвдөгний нүд

d.    Шургуулганы нүд

e.     Нүд үзүүрлэх

 

18.  Дараах үгсийн зүй тогтолыг ажиглан цэгин оронд тохирох үгийг олоорой.

a.     хацар

b.    эргүүлэг

c.     суудал

d.    гэзэг

e.     ус

19.  ”Гэндэж цасниы цоорхой дээр гишэгвэл харцагны хоол болно. Мазайлайг маахаг таахаг алхаж ирхэд өлөн чонын нүд дальдарна. Насан туршдаа санан дурсах эх нутаг” гэсэн өгүүлбэрүүдэд зөв бичгийн дүрмийн алдаатай үг хэд байна вэ?

a.     8

b.    7

c.     6

d.    5

e.     4

20.  ”Хоёр тогоруу дэмий хэсүүчилхээ зогсоон, эрээн цахиур албэгтэй, элсэрхэг нэгэн дэнж хавьд тогтуухан байдаг болсон бөгөөд түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, савал хийвэл хэвтэж байх нь үзэгдэнэ” өгүүлбэрт үүсмэл үйл үг хэд байна вэ?

a.     5

b.    4

c.     3

d.    2

e.     1

21.  ”Замын тоос гэсэн холбоо үгийн харьяалахын тийн ялгалын нөхцөлийн утга аль вэ?

a.     Уул юм хэний, юуны эзэмшилд буй утга

b.    Орших байр, орон зай заасан утга

c.     Бүхлийн хэсгийг заасан утга

d.    Тоо ширхэг, хэмжээ заасан утга

e.     Шинж чанар заасан утга

22.  ”Машины дэргэд сүйтэгнэх хүмүүс тогоруу унаж, үзэгдэх бараа тасрахад “Мэргэн буу байна”, “За явъа” гэлцэх нь сонстов” гэсэн өгүүлбэрийн онцолсон үгийг аль нөхцөлөөр солин найруулбал өгүүлбэрийн утга өөрчлөгдөхгүй вэ?

a.     –тал

b.    –бал/-вал/

c.     –нгаа

d.    –магц

e.     Вч

23.  ”Сүн далай” сүрдхийнэ.

Сүрхий баййтар гялсхийнэ.

Янгир ямаа  яхисхийнэ

Ясан сүүл ядасхийнэ /Хонинд чоно орох/- онцолсон хэсэгт ямар дүрслэх ур маяг ашгилсан бэ?

 

a.     Хонийг сүн далайтай адилтгасан

b.    Хонийг сүн далайтай зүйрлэсэн

c.     Хонийг сүн далай хэмээн төлөөлүүлсэн

d.    Хонийг сүн далайхэмээн тойруулсан

e.     Хонийг сүн далай хэмээн хэтрүүлэн ёгтолсон

24.  МНТ-нд “Түнхэлэг горхиноо бүхий иргэд эзэнгүй, сайн муу, тогой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя” гэж хэн хэлдэг вэ?

a.     Бахута салжи

b.    Буха хатаги

c.     Бэлгүнүтэй

d.    Бүгүнүтэй

e.     Бодончар мунхаг

25.  Цэгийн оронд тохирох үгийг олж, зөв харгалзуулаарай.

1.     Аяа бас, номыг үл суран, элдвийг сурагч ............................... ичиг

2.     Аяа бас, ил сүжиглээд, далдуур идэгч............................... ичиг

3.     Аяа бас,тустай сэтгэлийг бодохгүй, өртөг бодогч............................... ичиг

4.     Аяа бас, буян хураасангүй насажсан ............................... ичиг

5.     Аяа бас,өдөр бусдыг сургаад, шөнө өөрөө цалгайрагч.............................. ичиг

a.     Эмч нар         b. Банди нар       c. шавь нар     d. номч нар      e. хөгшид

 

A.    1.b 2.c 3.a 4.d 5.e

B.    1.b 2.c 3.a 4.e 5.d

C.    1.b 2.c 3.a 4.d 5.e

D.    1.b 2.c 3.e 4.d 5.a

E.    1.b 2.c 3.e 4.a 5.d

26.  Дараах зохиолын нэрсийг төрөл зүйлтэй нь тохируулан, зөв хариуг олоорой.


1.     “Магнаг үсэгтэй туг”

2.     Ш.Сүрэнжав “Гар”

3.     Б.Бааст “хаш аяга

4.     Д.Гармаа “Халуун амьсгал”

5.     Д.Мягмар “Найрын ширээний ууц”

a.     Өгүүллэг

b.    Жүжиг

c.     Шүлэг

d.    Найраглал

e.     Тууж

 


A.    1.c 2.d 3.a 4.b 5.e

B.    1.c 2.d 3.b 4.e 5.a

C.    1 .c 2.d 3.a  4.e 5.b

D.    1.c  2 d .3.b 4.a 5.e

E.    1.c 2.d 3.e 4.a 5.b

27.  Дээрх эхийн жн-ийг утгаар нь зүйлчилбэл ямар утгын зүйлчлэл байхгүй байна вэ?

a.     Хүний зүйл

b.    Амвтны зүйл

c.     Ургамлын зүйл

d.    Хүний бүтээсэн зүйл

e.     Хий үзэгдлийн зүйл

 

28.  Дээрх эхийн тулгуур үгсийг зөв бүлэглэсэн хэсгийг ол.

 

a.     Тогоруу, машин, хүн, үнэр

b.    Цахиур, дэнж, элс, хүн

c.     Чимээ, үнэр, газар, жигүүр

d.    Тогоруу, чимээ, газар, дэнж,

e.     Тоос, үд, тогоруу бараа,

29.  Дараах тодорхойлолтын цэгийн оронд тохирох үгийг ол.

 

Хэлний дүрслэх хэрэглүүрээр оновчтой уран, шинэ дүр дүрслэл, содон санаа бүтэээхийг...........................гэнэ.

 

a.     Зорьсон санаа

b.    Төрсөн санаа

c.     Гол санаа

d.    Шинэ санаа

e.     Төгс санаа

 

30.  Бүгд баймж, үнэлэмж, сэтгэл хөдлөлийн өнгө аяс илтгэсэн хэсгийг ол.

a.     Зогсон, хонхойлгон засаж, үзэгдэнэ.

b.    Сав л хийвэл, чив фус, мэргэн буу байна за явъя

c.     Бужигнан, гарч ирээд, хаялуулан

d.    Ханхлав, босож, нисэхийг ,хөөрч,

e.     Дэвээд, ойчив ,сүүтэгнэх, унаж

31.  “Гэнэт Чив, Фус гэсэн чимээ гарч дарийн туухай үнэр ханхлав.” Гэсэн өгүүлбэрээс гол дэлгэрүүлэгч гишүүнийг тодорхойл.

a.     Гэнэт

b.    Муухай

c.     Дарийн

d.    Гэсэн

e.     Ханхлав

32.  Дараах үгсээс бүгд зөв бичсэн бүлэг үгийг олоорой.

 

a.     Унагаллаа,уншсаныг, халих, бодъё, тасла

b.    Шигэллээ, бодсоныг, урилга, саная, хазла

c.     Тугаллалаа, бичсэнийг, солбих, тэгье, талла

d.    Ботголлоо, явсныг, ханьсах, идэе, тасал

e.     Хургаллаа, идэснийг, хавирах, уншъя, тагла

 

33.  Зөв харгалзуулна уу?

1.     Зөөлөн элс                                   a.нэрийн найрагч

2.     Жигүүрээ дэвээд                          b.үйлийн найрагч

3.     Түр тар зогссон                            c.нэрийн хамжигч

4.     Замын тоос                                   d.үйлийн хамжигч

 

34.  “хөлөг онгоц” гэсэн холбоо үгийн хөлөг гэсэн үгийг зөв бичсэнийг ол.

a.                            b.                      c.                     d.                      e.

 

                                           

 

35.  “Наадам” гэсэн үгэнд бүгд тохирох нөхцөлтэй хэсгийг ол.

 

a.                             b.                          c.                     d.                      e.

                                                               

                                                                             

                                                                     

36.   Бүх үг нь холбох эгшгийн дүрмээр бичигдсэн хэсгийг ол.

a.                              b.                      c.                     d.                      e.

                                    

                                   

37.  Санаа алдах гэсэн өвөрмөц хэлцтэй ойролцоо утгатай хэлцийг ол.

a.нойр алдах      b.ам алдах    c.шүүрс алдах        d.нүд алдах

e.ухаан алдах

38.  МНТ  зохиолын 1-р бүлэгт Есүхэй баатар татарт хорлогдон арай ядан гэрт хүрч “Миний дотор муу байна ....Тэмүүжин хөвгүүнийг даруй авчир” гэхэд дэргэд нь хэн байсан бэ?

a.     Чирхай

b.    Бэлгүтэй

c.     Дарида Отчигин

d.    Дэй Сэцэн

e.     Мэнлиг

39.  Хув нагварлын тууж зохиолын гол үзэл санаа юу вэ?

a.     Ард түмний энх амгалан эв нэгдлийн хүслэнг илэрхийлсэн

b.    Халх Ойрдын ноёдын хагарлыг дэмжсэн

c.     Ойрдын ноёдын харгис хэрцгий дайн ч байдлыг шүүмжилсэн

d.    Халх Ойрдын ноёдын эв нэгдлийг бататгах тэмцлийг дэмжсэн

e.     Халхын ноёдын харгис хэрцгий дайн ч байдлыг шүүмжилсэн

40.  .Дамдинсүрэн гуай “Чемодантай юм” өгүүллэгтээ Цээмаа Бумаа 2ын уулзан ярилцаж байгаа хэсэгт нэгэн хогын савны тухай дүрсэлсэн байдаг.Энэ нь юуг харуулсан байдаг вэ?

a.     Тэдний уулзаж байгаа газрын бохир байдлыг

b.    Хүний гадаад байдал дотоод сэтгэл 2ын ялгааг

c.     Нар жаргаж байгааг тод томруун харуулахын тулд

d.    Цээмаагийн шуналтай занг хогын савтай зүйрлэхийн тулд

e.     Тэр 2т ярианы сэдэв гаргахын тулд

                                     2-р хэсэг

 

2.1  Зохиолын нэр ба ишлэлийг Зөв харгалзуулаарай

1.Алтан ордны үйсэн дээрх бичиг             а.Өргөж үл болох үүдтэй билээ

                                                                       Алхаж үл болох үүдтэй билээ

2.Мандухай цэцэн хатны домог             b.Дөрвөн ойрад зарааны үс,хөрөөний шүд болж 

                                                                           Бат дөрвөлжин болж байнга цуг

3.Убаши хун тайжийн тууж                       c. Хаан эзэндээ захирагдахад хүрвээс

                                                                        Хаалга дор нь унаж өг

4.Хув нагваралын тууж                             d.Халх онигудын газар хол болбоос бээр

                                                                      Хайрлан санагалзахын агаар нэгэн буй

5.Цогтын хадны бичиг                            е.Цавьдар морь чинэгтэй бор морь чимэгтэй

 

A.    1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1c2e3b4a5d   D. 1c2a3e4b5d   E. 1c2a3b4e5d

 



2.2  Хэлцүүдийг эсрэг утгаар нь зөв харгалзуулаарай

1.     Нүүр өгөх                     а.нүд булаах

2.     Хорголоо тоолох         b.морьтой явах

3.     Сүлд нв тэнэх              с.нүүр буруулах

4.     Нүд халтирах               d.дүлий дүмбэ оргих

5.     Ам хуурайгүй               е.гар султай

 

A.    1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1c2e3b4a5d   D. 1c2a3e4b5d   E. 1e2a3d4b5c

 

2.3  Хэлц холбоо үгийн хэв шинжийг тохирох үгтэй нь зөв харгалзуулаарай

1.     ХЗХЗ                      а.ард түмний эрх чөлөө

2.     ҮСҮС                      b.тэр жилийн ган гачиг

3.     ХЗУЗ                      с.байн байн дурсаж байх

4.     БЗҮС                      d.алтан ургийн удам угсаа

5.     УЗҮС                      е.сарны доор бодол хөврөх

 

A.    1c2a3e4b5d   B. 1a2b3c4d5e   C. 1c2e3a4b5d   D. 1c2a3e4d5b   E. 1e2a3d4b5c

2.4  Найруулгын төрлийг жишээтэй нь зөв харгалзуулаарай

1.    Албан бичгийн найруулга    а.Хэл нь булчинлаг эрхтэн хөндлөн судалт булчингаас                   

 

                                                            тогтоно.Хэлний гадна талаар салст бүрхэвч

       2.Эрдэм шинжилгээний найруулга b.Ижий минь инээгээд надруу ирэхэд

                                                  Энэхэн замбуу тивийн наран над дээр л асгардаг бсн

     3.сонин нийтлэлийн найруулга    с.төв талбайг та мэднэ тээ?Тэрний чинь  тэрүүхэнд

     4.Уран зохиолын найруулга         d.М/Улсын Их Хурлын тогтоол:Төрийн тусгай

                                                               хамгаалалтын тухай

     5.ярианы найруулга            е.М/У-ын засгийн газраас “Бүх нийтийн экологийн

                                           боловсрол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна


    A. 1b2c3d4e5a   B. 1a2b3c4d5e   C. 1c2e3a4b5d   D. 1d2a3e4b5c  E. 1e2a3d4b5c

1-р хэсгийн хариулт

0

1

2

3

4

5

6

7

8

9

0

=

D

C

E

E

B

A

C

C

C

1

C

B

B

E

A

A

B

A

D

C

2

D

C

D

E

E

E

C

E

A

D

3

B

C

C

C

C

B

E

C

E

A

4

B

 

 

 

 

 

 

 

 

 

 

2-р хэсгийн хариулт:

1E,   2C,   3A,   4


. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд

Миний тухай

bolobsrol

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 13
Өмнөх | Дараагийн



:-)
 
xaax