bolobsrol

2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

Хувилбар D

Хос тогоруу

       Хоёр тогоруу гэдэн гэдэн алхаж дэмий хэсүүчилхээ зогсон, эрээн цахиур элбэгтэй, элсэрхэг нэгэн дэнж  хавьд тогтуухан байдаг болсон бөгөөд түүний нэг нь зөөлөн элсийг хонхойлон засаж, сав л хийвэл хэвтэж байх нь үзэгдэнэ.

Бага үд болохын хир, замын тоос бужигнан дэгдэж түүний дундаас нэгэн машин гарч ирээд хос тогорууны зэргэлдээ утаа хаялуулан урагш хойш ухасхийн түр тар зогссоны дотроос хэдэн хүн гарч ирлээ.

      Гэнэт “Чив”, “Фус” гэсэн чимээ гарч дарийн туухай үнэр ханхлав. Хэвтээ байсан тогоруу ухасхийн босож нисэхийг завдан гүйсэн боловч газраас х...

Шууд холбоос


2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

                                                   Хувилбар С

 

   Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлнийхөө өлмийг хотойлгон,жийжүү дөрөө жийж,хөх торгон тэрлэгийхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларууж,торгон оймсны цаана туяар ч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод,боржгин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж,шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна.

   Магнай дээрээ сартай жороо хүрэн морь мөнгөн товруут хазаарынхаа амгайг соёондоо өлгөж,хазаар даран тэмүүлэхэд үс нь илбүүртсэн тэгшхэн зоо нь үл мэд...

Шууд холбоос


2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

Хувилбар Б

...Энэ дээл  бол жирийн нэг дээл биш. Нэхийг өөрийн гараар ёстой нохой дааж урамгүй болтол элдсэнийг хэлэх үү?

   Оёдлын бол орчин тойрондоо үйл үртсэнд сүрхий гэгдсэн эх нь үхрийн нарийн шөрмөсөөр давхар хүвэрдэн оёжээ. Энэ дээлийг Данзан гэрээс анх гарахдаа өмссөн бөгөөд эдүгээ халуун элч нь тал талаас төөнөн, зөөлөн элдүүр нь нойтон юм шиг намилзаад, хүн төрөлхтөний алтан хэлхээ болсон үр хүүхэд гэгч л ёстой эхийнхээ ариун хэвлийд л ийм байдаг болов уу гэмээр бодогдоно.

1.     Зохиолын үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг ол.

1.     ....үр хүүхэд гэгч  л ёстой эхий...

Шууд холбоос


2011-04-25

mongol hel 11

Ангилал: монгол хэл

Хувилбар А

Амбагай маань:

-        Чиний зурж байгаа энэ унамал хөгшин дархи, миний чамд ярих гэж байгаа хүн хоёрын хувь тавилан тун адилхан юм даа гээд Боролдой хэмээх ой хөвч эзэгнэсэн хүнийхээ тухай өгүүллээ.

   Боролдой хэмээх тэр хээрийн заяат  хүн гөрөөсний арьснаас өөр дээл ч хэдэрдэггүй уулын мухрын өгөр  хар амьтан байсан лээ. Тэр Боролдой энэ газар орогнож, булга хэрэмхэнтэй хөөцөлдөн аж төржт байжээ. Ихээ тухтай сайхан амьдарч байтал нэг мөнө ойн хүрэн гуай морилсон юм байхаа.

   За тэгээд буутай буугүй хоёр амьтан тэрсэлдсэн юм байх. Боролдойн тухайд буу шийдэмдээ хүрч...

Шууд холбоос


Миний тухай

bolobsrol

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн